Финланд улс ЗХУ-ын бэлэглэсэн хөшөөг буулгав

               
2022-08-08 0

Финландын эрх баригчид нийслэл Хельсинки хотдоо байршиж байсан  ЗХУ-аас бэлэглэсэн “Бүх дэлхийд энх тайван” нэртэй хөшөөг өнөө өглөө буулгажээ. Yle теле суваг энэ талаар мэдээллээ. Хөшөөний оронд явган хүний зам барих аж.

ЗХУ-ын үеийн хөшөө дурсгалыг нийслэлээсээ зайлуулж буй Европын улсын жагсаалтыг Финланд улс ийнхүү үргэлжлүүлж байна.

Үүнээс өмнө Литва улсын Клайпед хот өнгөрсөн зургадугаар сард Хотын зөвлөлийнхөө шийдвэрээр Дэлхийн II дайнд амь үрэгдсэн зөвлөлт дайчдын дурсгалд зориулсан хөшөөг буулгаж байжээ.

Холбоотой мэдээ