Т.Мөнхзул Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер боллоо

               
2022-08-09 0

Үндэсний шигшээ баг, “Кайсса” клубийн тамирчин, олон улсын мастер, шатарчин Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй Их мастер цолны 3 дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлснээр эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа.

Ийнхүү Т.Мөнхзул 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжиж, Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер цолтой шатарчин боллоо.

Ташрамд дуулгахад, Т.Мөнхзулын аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь  шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа аж. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Монголын шатрын түүхэн дэх тивээс авсан цорын ганц медаль юм.

Холбоотой мэдээ