
Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газраас дараах анхааруулгыг гаргалаа.
Тодруулбал, хил залгаа болон бусад аймгуудаас өвчтэй мал худалдан авч мал эмнэлгийн гэрчилгээ авалгүйгээр авснаас үүдэж, Тарагт, Өлзийт, Богд сумдад бог малын мялзан өвчин оношлогдсон.
Тиймээс олон нийтийн сүлжээгээр хонь, ямаа зарах Өмнөговь, Дундговь аймгийн малчдын зар их байгаа тул мал худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
Мал эмнэлгийн гэрчилгээгүй мал амьтны шилжилт хөдөлгөөн хийсэн малчид иргэд мал, амьтны гоц халдварт өвчин тараасан тохиолдолд бүх зардлыг хариуцах, хариуцлага хүлээхийг анхаарна уу.
Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газар

0 cэтгэгдэлтэй