Шинээр 362 халдварын тохиолдол батлагдлаа

               
2022-08-09 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 362 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр батлагдсан тохиолдлын 203 нь нийслэлд, 159 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо нийт 962,494 боллоо. 

зураг

Орон нутагт илэрсэн халдварын тоог аймгаар нь авч үзвэл, өнгөрсөн хоногт Дорноговь аймагт хамгийн их буюу 84 тохиолдол батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт 40 тохиолдол илэрчээ. Түүнчлэн Ховд, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар зэрэг аймагт коронавируст халдварын тохиолдол нэмж бүртгэгдэв.

зураг

Иргэд та бүхэн халдвараас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахын тулд олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүнэ үү. 

Холбоотой мэдээ