Өмнөд Солонгост үерийн улмаас найман хүн амиа алджээ

               
2022-08-09 0

Өмнөд Солонгос улсад сүүлийн 80 жил тохиогоогүй хүчтэй аадар борооны улмаас Сөүл болон эргэн тойрны хотуудад үерийн аюул нүүрлэжээ.

Өнөөдрийн байдлаар нийт найман хүн амиа алдсан бол зургаан хүн сураггүй алга болж, машин, байшин, метроны буудлууд үерийн усанд автан байдал хурцадмал байгааг албаныхан мэдээлж байна.

Сөүл хотын баруун боомт хот болох Инчон болон Сөүлийг тойрсон Кёнги мужид даваа гарагийн шөнө 100 миллиметр/цаг хурдтай аадар бороо орж, Сөүл хотын Дунжак дүүрэгт цагт 141.5 мм-ээс давсан хур тунадас орсон байна.

Солонгосын цаг уурын газраас пүрэв гараг хүртэл нийслэлд 300 мм хүртэл бороо орох төлөвтэй байгаа бөгөөд өмнөд Кёнги мужид 350 мм-ээс их бороо орох төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ. Засгийн газрын мэдээлснээр, борооны улмаас Сөүл хотод таван хүн нас барж, дөрвөн хүн сураггүй болсон бол Кёнги мужид гурван хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсон байна.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ