Товчхон
               

ЭЕШ-ыг таблетад шилжүүлэх туршилт амжилттай болжээ

               
2022-01-19 0

Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд Боловсролын үнэлгээний төв нь Боловсролын мэдээллийн технологийн төв, Мэксим консалтинг компани, Хөвсгөл аймгийн Боловсролын газартай хамтран www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгавраар ТАБЛЕТ-д суурилсан турших шалгалтыг 2022.01.15-ны өдөр Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа.

Шалгалтад тус аймгийн 12-р ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнгээ даалгавар гүйцэтгэсний дараа шууд харсан ба тухайн шалгуулагч ямар цаг хугацаанд даалгавар гүйцэтгэсэн, аль асуулт дээр алдсан зэрэг шинжилгээнүүдийг харах боломжтой байлаа.

Энэхүү турших шалгалт нь цаашид үндэсний хэмжээний болон сургуульд суурилсан шалгалт судалгаа, хөндлөнгийн үнэлгээг цахим болон ухаалаг төхөөрөмжид суурилан Windows, IOS, Android үйлдлийн системээр зохион явуулахад техник технологи, програм хангамжийн боломж нөөц, хүчин чадлыг судлах зорилготой зохион байгуулагдсанаараа онцлог юм.

Холбоотой мэдээ