Б.Мөнгөнзул Дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ

               
2022-08-10 0

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод болж өндөрлөлөө. 

Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Украин улсын шигшээ баг аварга болж, Гүрж, Энэтхэг улсууд дэд болон гуравдугаар байрт шалгарлаа. Харин манай улс багийн нийт дүнгээр 15 дугаар байрт жагсав. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85%-н хожил авч ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа.

зураг

зураг

Холбоотой мэдээ