П.САЙНЗОРИГ: Допингийн шинжилгээний хариуг задалж үзээгүй, үлдсэн 4-5 бөхийн хариу ирэх үед задална

               
2022-08-15 0

  Цахим орчинд 6-7 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй талаар мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг энэхүү асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ жилийн үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 64 бөх, мөн шөвгөрсөн 16 харваач нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Одоогоор 16 харваач болон 60 орчим бөхийн шинжилгээний хариу ирээд байгаа. Харин 4-5 бөхийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Үүнийг ирсэн даруйд нь олон нийтэд нээлттэй зарлана.Допинг илэрсэн эсэх одоогоор тодорхойгүй байгаа. Бид ч ирсэн нэрийг задалж үзээгүй. Дутуу байгаа бөхчүүдийн шинжилгээний хариу ирэхээр нэрийг задлах хууль эрх зүйн зохицуулалттай” гэв.

Холбоотой мэдээ