Усны газрын дарга Ш.Мягмарыг ажлаас нь чөлөөлжээ

               
2022-08-20 0

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг ажилдаа хариуцлага, хайхрамжгүй хандсан хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар чөлөөлжээ.

Усны газрыг 2020 оны дөрөвдүгээр сард, БОАЖЯ-наас баг бүрдүүлэн үүсгэн байгуулсан байдаг. Улмаар тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ш.Мягмарыг даргаар томилсон юм. Ш.Мягмар Усны газрын дарга болсноосоо хойш ХОМ-ээ мэдүүлээгүй байна.

Холбоотой мэдээ