Фантастик продакшны залуус дахин тэсрэлт хийхэд бэлэн болжээ

               
2022-08-26 0

Супер дүрээр “урласан” “Зура 2: Цурам ажиллагаа” Фантастик продакшний шинэ уран бүтээл болох “Зура 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино нээлтээ хийхэд цөөн хоног үлдлээ. Энэ киногоор цоо шинэ адал явдал, шинэ түүх өгүүлэх юм. Зура II буюу “Цурам ажиллагаа” киноны богино хэмжээний трейлерыг харахад дүр сонголтыг super хийжээ.

Тухайлбал “Зура 2: Цурам ажиллагаа”-нд шинэхэн гавьяат Ш.Доржсүрэн, шинэ цагийн гэр бүлийн жүжигчин Г.Баярхүү, Х.Отгонтунгалаг, шилдэг тоглолтоороо гайхагддаг жүжигчин С.Ариунбямба нарыг урьж тоглуулсан байна. Тэднээс ямар тоглолт, ямар характер, ямар дүр гарахыг киноны үйл явдлаас үзэж болох нь.

Фантастик продакшн өнгөрсөн жилүүдэд “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг түүхэн кинонуудыг хийж, олны хүртээл болгосон. Тус кинонууд хийц, зураг авалт, чанар чансаагаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, дараагийн уран бүтээлийг олон нийт тэсэн ядан хүлээж байсан юм. Ийнхүү тэд “Байтаг богд” УСК-ноос хойш 4 жилийн дараа “Зура 2: Цурам ажиллагаа” киногоор театрын дэлгэцнээ ийнхүү эргэн ирж байна.

Холбоотой мэдээ