Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг шинэчилнэ

               
2022-08-26 1

Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмуудыг шинэчлэх, цар хүрээг нь тэлэх хүрээнд салбар тус бүрээр нь хэлэлцүүлэг хийж эхэллээ.

Энэ хүрээнд өчигдөр Дүрслэх урлагийн салбарын урлаг судлаач, эрдэмтдийн хэлэлцүүлгийг Соёлын яаманд зохион байгуулав.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй уялдуулан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”, “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” журмыг шинэчлэх хэрэгтэй гэж урлаг судлаач, эрдэмтэд үзэж байна.

Сүүлийн жилүүдэд монголын уран бүтээлчдийн ур чадвар дээшлэн, олон улсын хамтын ажиллагааны хүрээ өргөжин улмаар тэдгээрийн оролцох уралдаан, тэмцээн, наадмуудын тоо эрс нэмэгдсэн нь уран бүтээлчдийн гаргасан амжилтаар нотлогдсоор байна. Иймд дээрх журмуудыг шинэчлэх хэрэгтэй гэж хэлэлцүүлгийн үеэр санал нэгдэв.

Холбоотой мэдээ