“Ургацын баяр-2022” арга хэмжээ Бигэр суманд боллоо

               
2022-08-27 0

“Ургацын баяр -2022” арга хэмжээ Бигэр суманд наймдугаар сарын 25-нд боллоо.

Ил арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан тэргүүлэх 4 төсөл, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, сумдын тариаланчид, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн жимс, жимгэнэ, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм. 

Мөн үеэр “Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” төслийн хүрээнд хийгдэж байгаа цэвэрлэх байгууламж, 120 айлын орон сууцны  ажлын үйл явц, мод үржүүлгийн талбайг нийт зочид төлөөлөгчдөд танилцуулах үйл ажиллагаа болов.

Энэхүү арга хэмжээнд тус аймгийн 18 сум, 2 тосгоны удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл, хөдөө аж ахуйн эрдэмтэн доктор, мэргэжилтнүүд гээд 1000 орчим төлөөлөгч оролцсон тухай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.

Холбоотой мэдээ