Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа

               
2022-08-25 0

Аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа. Сумын хэмжээнд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд сумын төсвийн зургаан байгууллагаас өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр санал аван нэгдсэн төлөвлөгөө боловсруулж нийтдээ найман бүлэг, 59 ажил төлөвлөжээ.

Үүнээс 2022 оны 08-р сарын 22-ны байдлаар 26 ажил бүрэн хэрэгжиж 15 ажил хэрэгжих шатандаа, долоон ажил хэрэгжээгүй. Хэрэгжилт 69 хувийн биелэлттэй байна.

Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ЭМТ Наран ОНӨААТҮГ-ын ШГ-1.4, Уххт-1.5 маркийн зуухнуудыг задалж цэвэрлэн, галлахад бэлтгэж Квр-1,74 маркийн халаалтын зуухыг цэвэрлэх ажил хийгдэж байна. Нүүрс худалдан авах нээлттэй тендер шалгаруулалт хоёр удаа зарласан бөгөөд “Шарын гол” ХК болон Багануурын нүүрс худалдан авах шууд гэрээг 09-р сарын 01-15-ны хооронд байгуулан нүүрс таталт хийх ажлын бэлэн байдлыг хангажээ.Мөн гүний худгийн цахилгаан, тоног төхөөрөмж, хаалт арматур болон усан сангийн хаалтуудад нийт 14 удаагийн тогтмол үзлэг үйлчилгээг хийж хэвийн ажиллагааг шалгасан аж. “ЭМТ НАРАН” ОНӨААТҮГ-т зайлшгүй нөхцөл байдлын үед ашиглах нөөцийг бүрдүүлэх үүднээс сумын ЗДТГ-аас 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн ажээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хонгор сумын аюулгүй нөөцөд 2000 боодол өвс, 10 тн тэжээлийг бүрдүүлжээ. ОНХС-ийн 14 сая төгрөгийн хөрөнгөөр өвс, тэжээл нөөцлөх 40тн контейнер худалдан аваад байна. Засгийн газрын албан даалгаврыг биелүүлэх хүрээнд 6 сая төгрөгийг нөөц бүрдүүлэхээр төсөвлөсөн аж. Хадлан, тэжээл бэлтгэх ажилд ажиллах 100 гаруй техник 200 гаруй хүн, хүчний тоог гаргаж, бэлэн байдлыг хангажээ.

Холбоотой мэдээ