Есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох ХУВААРЬ

               
2022-09-07 0

ХНХ-ийн яамнаас энэ есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа. Тухайлбал,

– Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж – 15, 27-ны өдрүүдэд

– Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт- 15, 27-ны өдрүүдэд

– Хүний эрхийн бичгийн үйлчилгээ – 15-ны өдөр

– Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж- 15-ны өдөр

– Насны хишиг- 27-ны өдөр

– Хүүхдийн мөнгөн хуримтлал- 20-ны өдөр

– Эцэг, эх, олон хүүхэдтэй эх эцэгт олгох тэтгэмж- 20-ны өдөр

– Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж- 15, 27-ны өдрүүдэд

– Нийгмийн халамжийн тэтгэвэр- 15, 27-ны өдрүүдэд

– Амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж- 15, 27-ны өдрүүдэд

– Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж- 27-ны өдөр тус тус олгох аж.

Холбоотой мэдээ