Тим Күүк “Бидний бүтээсэн хамгийн сайн iPhone” хэмээн онцоллоо

               
2022-09-08 0

Apple-н “Far Out” эвэнт 10 минутанд! Яаралтай тусламж хэрэгтэй үед хиймэл дагуулын дохиог ашиглан мэссэж бичих боломжтой iPhone 14, iPhone 14 Plus загваруудаас гадна 48 megapixel камертай iPhone 14 Pro, and iPhone 14 Pro Max, Apple Watch Series 8 болон Apple Watch Ultra, AirPods Pro 2-г танилцуулжээ.

Pro” загвар нь өндөр хурдтай “A16” чип, үргэлж асаалттай байдаг дэлгэц, 48 мегапикселийн үндсэн камераар тоноглогджээ. Шинэ LTPO технологийн ачаар дэлгэц нь унтрахгүйгээр бүдгэрч мэдээлэл харуулсаар байх ба батарей идэхгүй гэж мэдэгдэв.

iPhone 14 Pro 999 ам.доллараар iPhone Pro Max нь 1099 ам.доллараар худалдаалагдана энэ сарын 16-аас. Энэхүү утсыг Тим Күүк “Бидний бүтээсэн хамгийн сайн iPhone” хэмээн онцоллоо.

iPhone 14 гар утас 6.7 инчийн хэмжээ бүхий дэлгэцтэй болж томорсон ба iPhone 14 Plus-ын хамт “A15 Bionic” чипээр тоноглогджээ. Камерууд хоёр дахин хүчирхэгжсэн ба видео бичлэг хийхэд зориулсан Action хэлбэр нэмэгджээ.

Шинэ iPhone-ийн нэг гайхалтай зүйл нь сим карт шаардлагагүй болжээ. Сим картын зайг e-SIM гэх шинэ технологиор сольсон бөгөөд хэрэглэгчид энэхүү дижитал симны тусламжтайгаар нэг утас дээр олон дугаартай болж, дугаараа өөр утас руу шилжүүлэхэд сим зөөх шаардлагагүй болсон байна.

iPhone утас одоогоос хиймэл дагуултай холбогдож яаралтай үед мэдээлэл илгээх, хүлээн авах боломжтой болжээ. 

👉 6.7” Super Retina XDR, Always-On дэлгэц.

👉 Дэлгэцийн дээр байрлах хэсгийг ухаалгаар ашиглан Dynamic Island хэмээн нэрлэж, iPhone-н мэдэгдэл хүргэх цонх болгожээ.

👉 Яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохиог ашиглан мэссэж илгээх боломжтой.

👉 48MP үндсэн камер.

👉 A16 Bionic chip шинэ, хүчирхэг, батерейнд хэмнэлттэй чип.

Холбоотой мэдээ