
“Фантастик” продакшны уран бүтээлчид өнөөдөр 17:00 цагт “Зура2: Цурам ажиллагаа” киноныхоо нээлтийг Корпорейт Конвеншн төвд хийхээр төлөвлөж буй. Гэвч кинонд нь алдаа гарснаас болж өнөөдөр биш маргаашаас эхлэн кино театруудаар гаргахаар болсон бөгөөд тус продакшны хамт олон өнөөдөр тасалбар авахаар захиалсан байсан үзэгчдээс болон кино театруудаас уучлалт гуйсан байна.
Жүжигчин Б.Барслхагва:
“Уржигдар кинонд маань асуудал гараад бид алдаагаа засах гээд дахиж монтажинд оруулсан учраас кино театруудад кино зоогдох хуваарийнх нь өмнө хүлээлгэж өгч амжсангүй.
Өнөөдөр кино үзэхээр тасалбар захиалсан байсан бүх үзэгчдээсээ хүлцэл өчье. Мөн өнөөдрийн цагийн хуваарьтаа оруулсан байсан кино театруудаас уучлалт гуйж байна. Давагдашгүй хүчин зүйл тохиолоо. Маргааш өглөөнөөс эхлэн гарч эхэлнэ. Гэхдээ бид өнөөдөр Корпорейт Конвеншн төвд нээлтээ хийнэ” гэлээ.

0 cэтгэгдэлтэй