Азийн аварга: Охидын баг анхны мөнгөн медалиа хүртлээ

               
2022-09-14 0

Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Бангалор хотод болж өндөрлөлөө.

Монголын өсвөрийн эмэгтэй шигшээ баг нь олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг уг тэмцээнд анх удаагаа өрсөлдөж ийнхүү мөнгөн медалийн болзол хангав.

Шигшээ баг хэсгийн шатанд Хонконг Малайз, Йорданы шигшээ багуудтай учраа таарсан ба есдүгээр сарын 05-нд Хонконг, 06-нд Малайз, 07-нд Йорданы шигшээ багуудтай тус тус тоглож хожсон билээ.

Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

  1. Г.Анударь
  2. А.Хонгорзул
  3. Ц.Саранцэцэг
  4. Э.Энхбуян
  5. Н.Намуундарь
  6. Б.Нямцэцэг
  7. Б.Болор-эрдэнэ
  8. Б.Цэрэндолгор
  9. Г.Энхжин
  10. Н.Нандинхүсэл
  11. Т.Халиун
  12. Б.Номин

Дасгалжуулагч: СМ Г.Ундрах, ОУХМ Б.Алтанзаяа, Б.Дэлэг
Албаны хүнээр: Монгол улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр, МСБХ-ны ЕНБД С.Төгсжаргал нар ажилласан байна.

Холбоотой мэдээ