Канадын хос хүүхдүүдээ хараагүй болохоос өмнө дэлхийг тойрон аялна гэв

               
2022-09-14 0

Канадын хос Эдит Лемэй болон Себастьян Пеллетье нар 12 настай Мая охиноо гурван настай байхад нь харааны асуудалтай болохыг мэджээ. Ууган охин Мая нь пигментийн ретинит хэмээх удамшлын ховор өвчтэй нь тогтоогдсон бөгөөд цаг хугацааны явцад хараа нь муудах эсвэл бүрмөсөн хараагүй болох магадлалтай аж. 

Гэрлээд 12 жил болж буй Лемэй, Пеллетье нарын долоо болон таван настай хоёр хүүд нь мөн эмч нар ийм онош тавьжээ. Эдит Лемэй пигментийн ретинитийн өсөлтийг зогсоох, бууруулах ямар  ч арга хэмжээ авч чадахгүй байгаа тухай ярьсан байна. Хэр хурдацтай явж байгааг нь мэдэхгүй ч хүүхдүүд маань амьдралынхаа явцад хараагүй болох эрсдэлтэй байна гэжээ. Тиймээс хос хоёр хүүхдүүдийнхээ баримжаалах чадварыг нь хөгжүүлж байгаа гэнэ. 

Мая охины эмч хүүхдүүддээ дурсамж үлдээх хэрэгтэй хэмээн зөвлөсөн тул Лемэй, Пеллетье нар аялахаар шийдсэн байна. 

“Би охиндоо зааныг номоос биш бодитоор нь харуулахыг хүссэн. Түүний ой дурсамжид хамгийн сайхан зураг дүрслэл үлдээмээр байна” гэж тэрээр хэлжээ. Тиймээс Лемэй нөхөртэйгөө хамт хүүхдүүдээ аваад дэлхийгээр тойрох жилийн төлөвлөгөө боловсруулсан байна. “Хүүхдүүдэд маань ийм онош тогтоосны дараа бид яаравчилсан. Гэртээ байх сайхан ч аялах бүр ч сайхан” хэмээн Пеллетье хэлсэн байна. Тэрээр “Зөвхөн байгалийн үзэмж бус олон янзын соёл, хүмүүстэй танилцуулахыг хүссэн” гэв.

Мөнгөө хуримтлуулсны дээр Пеллетьегийн ажиллаж байсан мөн хувьцаа эзэмшдэг компани нь зарагдсанаар тэд мөнгөтэй болжээ. Ингээд 2020 оны долоодугаар сараас аяллаа эхлүүлэн, Орос, Хятадаар явахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас төлөвлөгөөгөө олон удаа өөрчилжээ. 

Тиймээс 2022 оны гуравдугаар сард Монреал хотоос ямар нэг аяллын маршрутгүй гарцгаасан байна. Тэд аяллаа Намибиас эхэлсэн бөгөөд заан, тахь, анаашийг ойроос харж, дараа нь Замби болон Танзани руу явжээ. Түүний дараа Туркэд очиж сар орчим байсан гэнэ. Дараа нь Монголд ирцгээсэн байна.

Мая охин нь долоон настайдаа, харин Колин болон Лорен нар нь өвчний оношоо саяхан мэдсэн байна. Хүүхдүүд маань надаас их хүнд асуултууд асуудаг. “Ээж ээ, хараагүй болно гэж юу гэсэн үг вэ? Би машин жолоодож чадах уу? гэнэ. Хүү минь дөнгөж тавтай шүү дээ. Аажмаар ч гэсэн юу болж байгааг ойлгож эхэлж байна. Хүү минь надтай зүгээр л ярьж байгаа боловч зүрхийг минь шархлуулдаг” хэмээн Лемэй ярьсан байна. 

Монгол болон Турк, Намиби улсуудаар аялсан зургуудыг хүргэж байна.

Эх сурвалж:  CNN

Холбоотой мэдээ