Товчхон
               

Израил пуужин харвасны хариуд Газын зурваст цохилт өгчээ

               
2022-01-03 0

Израилын арми ням гарагт Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөний объектуудад цохилт өгөхдөө нисэх онгоц, танк ашигласан гэж тус улсын армийн хэвлэлийн алба мэдэгдэв.

Өнгөрөгч бямба гарагт ХАМАС хөдөлгөөн Газын зурвасаас нутаг дэвсгэр лүү нь хоёр пуужин харвасны хариуд Израилын арми Хан-Юнис хот дахь тус хөдөлгөөний пуужингийн үйлдвэр, Газын зурвасын хил дээрх хэд хэдэн байрлалд нь цохиолт өгчээ. 

Газын зурвасаас харвасан пуужингууд Тель-Авивын эргийн ойролцоо далайд дэлбэрсэн байна. 

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет ням гарагт сайд нартайгаа уулзахдаа, “тус улс руу пуужин харвасан хүмүүс хариуцлага хүлээнэ” гэж цохон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ