NBA-ын бас нэгэн MVP Евробаскет тэмцээнээс хасагдав…

               
2022-09-14 0

GERMANY 107 vs 96 GREECE

Герман залуус 14,000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гялалзаж NBA-ын back-to-back MVP Giannis ANTETOKOUNMPO-гоор ахлуулсан Грекийн шигшээ багийг буулган авснаар шилдэг 4-т шалгаран үлдлээ.

Тоглолтын эхний хагас бол Грекийн хувьд хяналтанд байлаа гэхэд болно. Тиймдээ ч тэд 4 оноогоор эхний хагасыг илүү өндөрлүүлсэн. 2-р хагаст харин тэр хяналтаа хадгалж чадсангүй.

Эсрэгээрээ Герман залуус 2-р хагасыг маш эрчтэй эхлүүлж эхний 7 минутын дараах байдлаар өөрсдөө 20 оноо авахдаа эсрэг багтаа ердөө ганц оноо алдсан нь л ерөнхийдөө энэ тоглолтыг шийдчихлээ.

Дээрээс нь Грекийн ганц итгэл найдвар болсон Giannis нь 4-р үе дуусахад 4:58 дутуу байхад спортын бус алдаагаар талбайгаас хөөгдсөнөөр энэ тоглолт ер нь гараас гарав. Тэрээр эрт тоглолтоо өндөрлүүлсэн ч 31 оноотойгоор бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Харин тойргийн тоглолтуудад гаараад байсан Tyler DORSEY өнөөдөр 2-р хагаст лав байсангүй, көүч нь ч нээх тоглуулсан ч гүй.

Германы шигшээ багаас Dennis SCHRODER 26 оноогоор багаа тэргүүлсэн ч миний хувьд дүү Wagner-ыг онцолмоор байна. Яг оноо тасрах үед маш чухал шидэлтүүдийг эсрэг багийн гол хамгаалагчдын эсрэг унагаж байсны дотор Giannis ч бас багтаж байв. Бэртлийн улмаас энэ тэмцээнийг үзэгчдийн суудлаас үзэж байгаа ах Wagner нь нэг ярилцлагадаа “…шигшээ багтаа дүүтэйгээ хамт тоглох нь миний мөрөөдөл байсан…” тухайгаа дурдсан байна лээ. Тэгвэл дүү нь энэ тэмцээний тоглолт бүр дээр өөрийнхөө мөрөөдлийг жинхэнэ утгаар нь биелүүлж байх шиг байна даа…

Германы шигшээ багийг шилдэг 4-т хэдхэн цагийн өмнө Финландын шигшээ багийг буулган аваад буй Испайны шигшээ баг хүлээж байгаа. Бүх нөхцөл байдал, боломж Германы талд байгаа гэхээр аваргын төлөө гараад ирэх бүрэн боломжтой л харагдаж байна. 2 багийн тоглолт манай цагаар 16-ны өдөр болох хуваарьтай байгаа юм байна.

Тоглолтын тойм: Б.Баярбат / Ambuk

Холбоотой мэдээ