Испани дараагийн шатанд шалгарч шилдэг 4-т үлдлээ

               
2022-09-14 1

SPAIN 100 vs 90 FINLAND

Lauri MARKKANEN хасагдаж Bo Cruz дараагийн шатанд шалгарч шилдэг 4-т үлдлээ. Энэ удаагийн Евробаскетад бүрэлдэхүүний хувьд ч, тоглолтын хувьд ч тийм ч өнгөлөг байж чадахгүй байсан Испанийн шигшээ баг ямартай ч тэмцээний хагас шигшээд шалгарч үлдлээ.

Испанийн шигшээ багаас ах, дүү Hernangomez-ууд сайн тоглосон бол энэ бүрэлдэхүүний хамгийн туршлагатай тоглогч болох Rudy Fernandez туршлагаа харуулан 4-р үеийн сүүлийн минутуудад яг чухал мөчид 3 онооны шидэлт 2 дараалан унагаж чадсанаар Финландын найдварыг үгүй хийлээ. Ингэснээр тэд хагас шигшээд талбайн эзэн Германы шигшээ багтай тоглохоор боллоо. Германы шигшээ багийн хувьд Грек Мангасаар ахлуулсан хүчирхэг Грекийн шигшээг буулган аваад байгаа билээ. 2 багийн тоглолт манай цагаар 16-ны шөнө болох юм.

Финландын хувьд боломж бол байлаа байлаа… 2-р үеийн дундуур бүр 15 оноогоор хүртэл илүү явсан баг шүү дээ. Испани тэгээд арай илүү туршлагатай нь байлаа л даа. Бага багаар мэрсээр байгаад 3-р дундуур л буцаагаад оноог нь бариад ороод ирлээ. Финландаас Lauri Markkanen 28 оноо, 11 самбараар багаа тэргүүлсэн бол түүнд туслах гол хамтрагч болох Хорватын багийг буулган авахад гол үүрэг гүйцэтгэсэн Sasu Salin-ыг Испаний шигшээ багийнхан нарийн тооцож гарч ирсэн нь түүн дээр хийж буй нягт хамгаалалтаас нь харагдаж байлаа.

Lauri MARKKANEN бол NBA-д хэрхэн тоглож байгаагаас үл хамаараад Евробаскетын нэгэн чимэг нь байсаар байх юм байна өө. 97 оны залуу гэхээр дахиад хэдэн Евробаскет байна даа…

Эх сурвалж: Б.Баярбат / Ambuk

Холбоотой мэдээ