Францын шигшээ баг бас нэгэн ГАЙХАЛТАЙ хожил авч шигшээ 4-т шалгарч үлдлээ…

               
2022-09-15 0

FRANCE 93 vs 85 ITALY

Францын шигшээ багийг яг юу түшээд байгааг чөтгөр бүү мэд. Тэдний эсрэг тоглосон багуудын гол тоглогчид нь эцсийн мөчид торгуулийн шидэлтээ алдаад хожих боломжоо алдан, улмаар Франц түүнийг нь ашиглан хождог өмнөх шатны тоглолт яг давтагдлаа… 🤷‍♂️

Үндсэн цаг дуусахад 16 секунд дутуу, Итали 77:75-аар 2 оноогоор илүү байх үед тоглолтын турш сайн байсан Италийн шигшээ багийн лидер Simone FONTECCHIO 2 торгуулийн шидэлт гүйцэтгэсэн боловч 2-ууланг нь алдан Францын шигшээ багт боломж олгов. Олдсон боломжийг Францын шигшээгийн туршлагатай холбон тоглогч нөгөө л Thomas HUERTAL ашиглан оноог тэнцүүлж үндсэн цаг 77:77-оор ялагчгүй өндөрлөв. Simone FONTECCHIO-г Cedi OSMAN-дана гэж хэн мэдлээ…

Нэмэлт цагт Францын шигшээ багийн лидер Evan FOURNIER хувийн алдаа 5 болон тоглолтоос чөлөөлөгдсөн ч үлдсэн багийн гишүүд бүгд үүргээ ухамсарлан нягт төгсгөлийг хийснээр 93:85-ын харьцаатайгаар өмнөх шатанд хийсэн тоглолттойгоо адил мөн л боломжгүй гэмээр нөхцөл байдлаас хожил авч чадлаа…

Ингэснээр бид Франц, Словень гэсэн тулааныг хагас шигшээд дахин харах магадлал маш өндөр болж ирлээ…

Францын шигшээ багаас туршлагатай холбон тоглогч Thomas HUERTAL 20 оноо, 8 о.дамжуулалт өгсөн нь аль аль нь багаа тэргүүлсэн бол Италиас өмнөх тоглолтын нээлт болсон Marco SPISSU 21 оноо авч бүх тоглогчдыг тэргүүллээ. Энэ залуу өөрийгөө ч мэдэрчихэж, орчноо ч мэдэрчихэж… Өмнөх тоглолт зүгээр нэг тохиолдол байгаагүй юмаа гэдгийг энэ тоглолтоороо харуулж чадлаа…

Тоглолтын тойм: Б.Баярбат / Ambuk

Холбоотой мэдээ