
Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд болох үйл явдлуудыг хүргэж байна.
9.00 ЦАГТ
- “Blue Sky” зочид буудалд “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны тайлангийн хурал болно.
- Улаанбаатар зочид буудалд Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн хурал болно.
- МҮХАҮТ-д Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99127866
- Кемпински зочид буудалд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
- “Корпорэйт конвешин төв”-д Монголын дүрс оношилгооны эмч нарын 27 дахь удаагийн үндэсний чуулган болно.
10.00 ЦАГТ
- МҮХАҮТ-д “Монгол-Вьетнамын Бизнес уулзалт” болно.
- Тусгаар тогтнолын ордонд жендэрийн эрх тэгш байдлын “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” удирдах ажилтны хэлэлцүүлэг болно.
11.00 ЦАГТ
- Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, “Шонхор тауэр”-т очиж, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.
“Шонхор Тауэр”-т АН-ын 4/11 мэдээллийн цаг болно.
12.00 ЦАГТ
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн 4 давхарт тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал, Цусны төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тооноос хасах болсон талаар мэдээлнэ.
14.00 ЦАГТ
- “UB Grand” зочид буудалд Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулах болон настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна.

0 cэтгэгдэлтэй