
Испанийн шигшээ баг Германы багийг талбай дээр нь буулган авснаар Францын шигшээ багтай аваргын цом булаалдхаар шалгарч үлдлээ.
За ёстой гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй тоглолт боллоо…
2 холбон тоглогчдын тулаан боллоо гэхэд бараг болно доо. Нэг 29, нөгөө нь 30 оноо авчихлаа. Ямар сайндаа Испаниас хамгийн олон дамжуулалтыг төвийн тоглогч Usman Garuba нь өгсөн байх вээ дээ. Гэхдээ Lorenzo Brown-ын дамжуулалтуудаас илүү оноо нь чухал хэрэгтэй байлаа. Тиймдээ ч энэ залуу Испанийн шигшээ багийн улбар шөр өнгийн өмсгөлтэй тоглож байгаагийнхаа хэргийг том тайзан дээр жинхэнэ утгаар нь гаргаж 29 оноо авч багаа тэргүүлэн тоглолтын шилдгээр нэрлэгдлээ…
2 багийн хувьд онооны тэргүүлэл ээлжлээд 10 гаруй оноогоор илүү гарч байсан ч удаан бол үргэлжилж чадахгүй байлаа, эсрэг баг нь дор нь буцаагаад ойртуулчихаад байлаа.
Испанийн шигшээ баг 4-р үеийн эхэнд 7 оноо дутуу явсан ч маш богино хугацаанд ойртуулж Bo Cruz-Hernangomez-ын 3 онооны шидэлтээр 77:77 дээр тэнцсэнээс хойш ер нь эргэж харсангүй дээ. Тэрнээс хойш Герман хяналтаа алдаж довтолгоо нэлээн замбараагүй болж, сүүлдээ бүр довтлох ч хүнгүй болов.
Ер нь ур чадвараараа Герман илүү байсан ч багийн тоглолт, систем илүү нь Испани юм байна өө. Залуучууд хэзээ юу хийхээ ч маш сайн мэдэх юм. Ямар үед тогтох, ямар үед алдаа хийж зогсоох гэх мэт. Хажуугаар нь манай oldschool-ын Rudy Fernandez бас зүгээр байхгүй юм аа. 3 онооны шидэлт 2 дараалж унагаж бариад эсрэг багаа сандаргаад авч байна лээ…
Ингэснээр Испанийн шигшээ баг 4 дэх цомынхоо төлөө Францын шигшээ багийн эсрэг дайралт хийх гэж байгаа бол талбайн эзэн Германы шигшээ баг Евробаскетаас ганц авч чадаагүй байгаа медаль болох (1-алт, 1-мөнгөтэй…) хүрэл медалийн төлөө Польшийн шигшээ багийг талбай дээрээ хүлээн аван тоглох нь ээ…
Тоглолтын тойм: Б.Баярбат / Ambuk

0 cэтгэгдэлтэй