Германы шигшээ баг Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль авлаа

               
2022-09-19 0

GERMANY 82 vs 69 POLAND

Германы шигшээ баг Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтонд Польшийн шигшээг буулган авснаар Евробаскетын хүрэл медалийн эзэд боллоо… 👏👏👏

Германы шигшээ баг тоглолтын эхнээс л санаачилгыг гартаа авсан ч Польшийн шигшээ бууж өгөлгүй маш сайн тэмцлийг үзүүлж чадлаа. 4-р үеийн 7:35 дээр бүр тоглолт 59:59 дээр тэнцэж орж ирлээ. Яг энэ үед Германы шигшээ багийн үүргийн тоглогчдын, тухайлбал Johannes Voigtmann, Andreas Obst нарын дараалласан 9 оноо тоглолтын хувь заяаг шийдчихлээ… 💪

Германаас Dennis Schroder 26 оноогоор багаа тэргүүлсэн ч Johannes Voigtmann гол таван үзүүлэлтийн 4-т нь багаа тэргүүлж бүх талаар жигд тоглолтыг үзүүлж багаа хожилд хүргэхэд том тус хүргэлээ. Польшийн багаас Michal Sokolowski довтолгоонд идэвхтэй байж 18 оноогоор багаа тэргүүллээ.

Польшийн шигшээ багт үнэхээр том баяр хүргэе. Энэ тэмцээнд санаанд оромгүй ганзага дүүрэн амжилттайгаар өндөрлүүллээ. Харин талбайн эзэн Германы шигшээ баг ийнхүү хожил авснаар түүхэндээ анх удаа Евробаскетын хүрэл медалийн эзэд болоод байна. Тэд өмнө нь 1993 онд алт, 2005 онд мөнгөн медалийн эзэд болоод байсан юм.

Одоо 02:30 цагаас аваргын алтан цомын төлөө арвин түүхтэй Франц болон Испанийн шигшээ багуудын галзуу тоглолт явагдана. Хэн ялахыг харах л үлдлээ…

Холбоотой мэдээ