Испаний шигшээ баг Европын аваргын цомын эзэд боллоо

               
2022-09-19 0

?FRANCE 76 vs 88 SPAIN?

Европын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх галзуу нэгэн тоглолтыг тэр чигээр нь зүйрлүүлж хэлвэл Bo Cruz-ын “The Hustle-2” киноны зураг авалт болж өрнөн Испанийн шигшээ баг хожил авч Европын аварга хэмээх эрхэм хүндтэй цомын эзэд боллоо… ???

Аваргын төлөөх тоглолт гэсэндээ ёстой уйдаахааргүй ширүүн тоглолт болж өрнөлөө. Испанийн шигшээ багийн систем, хамгаалалт зэрэг нь бол үнэхээр бодит юм байна өө. Хэдий тэмцээн эхлэхэд тийм ч өндөр хүлээлт үүсгэхүйц байж чадаагүй ч тоглолтоос тоглолтод жигдэрч, багаараа үнэхээр нягтарж чадлаа… ???

Эхний хагас тэр чигээрээ Испанийн шигшээ багийн, тэр дундаа Bo Cruz-Hernangomez-ын үе байлаа… ?

Тэрээр 3 онооны 6 шидэлтээ амжилттай болгон ?, улмаар 2-р үед Испанийн шигшээ баг 16 оноо илүү гараад байх үед Францын баг завсарлага захиалан Испанийн 1 төв, 4-н шидэгч гэсэн бүрэлдэхүүний эсрэг хуучны хамгаалалт болох 3:2-ын хамгаалалт сонгож тоглосон нь төдийлөн үр дүнгээ өгөөгүй тул Францын ерөнхий дасгалжуулагч Vincent COLLET тэр дор нь хамгаалалтаа солин хувийн хамгаалалт болголоо. Тэр нь ч үр дүнгээ өгч онооны зөрүү бүр 21 болоод байсныг Францын шигшээ баг 10 оноо болгон эхний хагасыг өндөрлүүллээ. Ер нь эхний хагаст Францын будагтай талбай руу ирэх дамжуулалтуудыг Испанийн шигшээ баг нарийн тооцоолж гарч ирснээр хэд хэдэн бөмбөг таслалт хийж тэр бүр нь оноо болж байсан нь оноо холдох бас нэгэн хүчин зүйл болов…

2-р хагасын эхлэлийг Франц сайн хийж онооны зөрүүг 5 болгож ойртуулсан ч Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Итали мэргэжилтэн Sergio SCARIOLO тэр дор нь минутын амралт авч багийнхантайгаа ярилцсан нь үр дүнгээ өгч холбон тоглогч Lorenzo Brown-ын тоглолт илт идэвхтэй болж удаа дараа оновчтой дамжуулалтуудыг өгч байснаар буцаагаад 12 болгож чадав. Ер нь Испанийн шигшээ баг яагаад заавал Lorenzo Brown-ыг иргэн болгон авч тоглуулсан нь түүний багийнхныхаа хэн нь яаж тоглодог, хэзээ нь бөмбөг өгвөл тохиромжтой зэргийг бүгдийг нь мэддэгт л байгаа юм байна. 2 багууд харилцан бие биедээ цохилт өгсөн амрах сөхөөгүй тийм л тоглолт болж байлаа.

Испанийн шигшээ баг 4-р үеийг 9 онооны давуутай эхлүүлсэн ба энэ онооны давуу байдлаа хадгалахаар 3:2-ын хамгаалалтаар үеийг эхлүүлсэн нь маш овжин шийдвэр байж үр дүнгээ өгч чадаж байсан боловч шүүгчийн нэг буруу шийдвэр тоглолтыг орвонгоор нь эргүүлчих шахлаа. Тухайлбал Rudy Fernandez-ийн шидсэн бөмбөг кольцоог оносон боловч довтолгооны секунд эхлээгүйгээс болж бөмбөг хураагдсанд Испанийн ерөнхий дасгалжуулагч Sergio SCARIOLO шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн илт унтууцсан тул техникийн алдаагаар торгуулан тоглолт тэр чигээрээ эргэчих шахав. Яг энэ үед нөгөө л Bo Cruz 5 дараалсан оноог авснаар Францын багийн хонгилын үзүүр дэх гэрлийг нь тэр чигээр нь бөхөөж орхив. Францын бурхан тэнгэр нь магадгүй өнөөдөр бүтэн сайн өдөр болохоор амарсан байж болох… ?

Ингэснээр Испанийн шигшээ баг Европ тивийн аваргын цомыг 4 дэх удаагаа өргөж байгаа бол Францын шигшээ баг 2 дахь удаагаа мөнгөн медаль хүртээд байна.

Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр багаа хожилд хөтлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн Испанийн шигшээ багийн довтлогч Juancho Hernangomez аваргын тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн бол тэмцээний MVP цомыг түүний ах Willy Hernangomez хүртсэн нь ах, дүү 2-ын хувьд сайхан үйл явдал боллоо.

Францын шигшээ ах, дүү Gasol-ын эрин үед даруулсаар арай гэж гартал ах, дүү Hernangomez-ын сүүдэрт дарагдчих үед…?

Мөн хаалтын үйл ажиллагааны үеэр бас нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон нь Испанийн шигшээ багийн ахлагч Rudy Fernandez аваргын медалийн тавцанд болон аваргын цомоо өргөхдөө бэртлийн улмаас энэ тэмцэээийг өнжөөд байсан багийн анд Sergia LLULL-ийн #23 дугаартай өмсгөлийг өмсөж гарч ирсэн нь “Спортын баг хамт олон гэдэг бол зүгээр нэг хамт олон бус түүнээс давсан ахан дүүс, анд нөхөд, гэр бүлийн гишүүн зузаан нөхөрлөлийг үүсгэж чаддаг” гэдгийг харуулсан үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан үйл явдал байлаа… ?

Тэмцээний бэлгэдлийн 5-н тоглогчоор Willy Hernangomez (SPA), Lorenzo Brown (SPA), Giannis Antetokounmpo (GRE), Dennis Schroder (GER), Rudy Gobert (FRA) нар тодров… ?

За ийнхүү уртаас урт 18 хоног үргэлжилсэн Европын аварга шалгаруулах тэмцээн энд хүрээд хөшгөө хааж байна аа. Миний бие ч гэсэн Евробаскетын постуудаа үүгээр өндөрлүүлье… ?

Тоглолтын тойм: Б.Баярбат / Ambuk

Холбоотой мэдээ