Н.Учрал: “И-Монголиа”-гаас авдаг 74 тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй

               
2022-09-21 0

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт өнөөдөр /2022.09.21/ гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад замын түгжрэлээс гадна хүнд суртлын түгжрэл бий болчихсон. Энэ түгжээг тайлах цаг нь болсон. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем И-Монголиагаар дамжуулан авч буй лавлагаа тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болж байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Жолооны үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ
  • Гэрлэсний гэрчилгээ
  • Оршин суугаа хаягын тодорхойлолт
  • НДШ төлөлт
  • Нас барсны тодорхойлолт

гэхчлэн 74 тооны лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй. Хэрэв аль нэг төрийн байгууллага, алба хаагчид шаардвал иргэний гомдол мэдээлэл хүлээн авдаг 1111 төвд мэдээлж болно. Бид гомдлын дагуу ажиллаж, шалгана” хэмээлээ.

Холбоотой мэдээ