Оюу Толгой компани 2021 онд нийт 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ

               
2022-09-24 0

“Оюу толгой” компанийн найм дахь удаагаа зохион байгуулж буй “Эрдэнийн говь” шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ёслолоор найман компанийг тодрууллаа. 2021 онд хамтран ажилласан 24 компани шилдэг ханган нийлүүлэгч номинацид нэр дэвшиж, дараах компаниуд шилдгээр шалгарлаа:

• Шилдгийн шилдэг: МИАТ ТӨҮК

• Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч: Эм Си Эс Проперти ХХК; Ханбогд Вейст Менежемент центр ХХК

• Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч: Ханбогд Хурд ХХК

• Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч: Хаанзаа ХХК

• Дотоодод нэмүү өртөг бий болгосон шилдэг ханган нийлүүлэгч: Ханбогд Индастри ХХК

• Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал: Тера Экспресс ХХК

• Өөрчлөлт, шинэчлэлийг түүчээлэгч шилдэг ханган нийлүүлэгч: Сэндвик Монголиа ХХК

Бидний Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд зарцуулсан худалдан авалтын дүн тасралтгүй нэмэгдэж, 2021 онд нийт 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 540 нь үндэсний компани байсан юм. 2010-2021 онд үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгаас хийсэн худалдан авалт 888 сая ам.доллар болж өссөн түүхэн дээд амжилт тогтоолоо.

****

Oyu Tolgoi has recognised the achievements of its suppliers at the eight Gobi Gem – Supplier Recognition Awards. All of Oyu Tolgoi’s suppliers were celebrated, with eight companies winning awards. A total of 24 companies were nominated for awards from the hundreds who worked with us in 2021:

• Grand Prix: MIAT Mongolian Airlines

• Best Supplier – HSE performance: MCS Property LLC; Khanbogd Waste Management LLC

• Best Supplier – South Gobi: Khanbogd Khurd LLC

• Best Supplier – National: Khaanzaa LLC

• Best Supplier – In Country Value Add: Khanbogd Industry LLC

• Best Supplier – CEO Awards: Terra Express LLC

• Best Supplier – Innovation: Sandvik Mongolia LLC

In-country procurement spend ratio in total operation procurement has constantly been rising, and we partnered with 864 suppliers, of which 540 are national businesses in 2021. Between 2010 and 2021, Oyu Tolgoi operations spent US$4.1 billion on national procurement and a record-breaking US$888 million for the Umnugovi suppliers.

Эх сурвалж: Оюу Толгой ХКХ

Холбоотой мэдээ