
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Турк Улсын төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар утсаар ярихдаа хоёр талын хамтын ажиллагааны гол үр дүнг дүгнэж, хоёр улсын харилцан ашигтай түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо гэж Кремлийн хэвлэлийн алба ням гарагт мэдээлжээ.
“Шинэ оныг тохиолдуулан баяр мэндчилгээ солилцсоны дараа Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нар хоёр талын хамтын ажиллагааны гол үр дүнг дүгнэж, Орос, Туркийн харилцан ашигтай түншлэлийг цаашид эрчимжүүлэх зорилготой байгаагаа нотоллоо” гэж мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн холбоо харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Путин, Эрдоган нар утсаар ярихдаа Оросын аюулгүй байдлыг баталгаажуулсан хууль ёсны гэрээ хэлэлцээрийг боловсруулах санал, Өвөр Кавказын байдал, Сири, Ливийн асуудлыг зохицуулах зэрэг сэдвүүдийг хөнджээ.
Туркийн удирдагчийн ажлын албанаас мэдээлснээр, Ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээ Турк-Оросын харилцааг сайжруулах алхамд зориулагджээ. “Тэд бүс нутгийн асуудал, олон улсын үйл явдлууд, тэр дундаа Кавказ, Сири, Ливид болж буй үйл явдлуудын талаар ярилцлаа. Хоёр орны удирдагчид Турк, Оросын хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин нотлов” гэж албаны мэдэгдэлд дурдсан байна.

0 cэтгэгдэлтэй