Цаг агаарын урьдчилсан төлөв

               
2022-09-24 0

25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн  зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 25, 27-нд нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

Холбоотой мэдээ