ЖДҮ, жирийн бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого хаана байна

               
2022-09-27 0

“Халамжаас хөдөлмөрт” гэх сүржин нэртэй, даржин хэлэлцүүлэг болж, Сангийн сайд
Б.Жавхлан оролцож, 2023 оны төсвийн жилд баримтлах Засгийн газрын бодлого,
чиглэлийг танилцуулсан. Ингэхдээ бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх замаар аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлж, монгол хүн бүрийг ажил
эрхлэх боломжийг хангахад чиглэсэн дараах арга хэмжээг 2023 оны төсвийн төсөлд
тусгасан гэв. Тодруулбал, гадаад болон дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт
цаасны зах зээлийн таатай орчныг бий болгох зорилгоор ашигт малтмалын лиценз

эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй
арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20
хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах, хөрөнгө оруулалтын сангийн үйл
ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх, Монгол
Улсын аж ахуйн нэгжүүдийг IPO хийж нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих
зорилгоор IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн
нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох зэргээр тусгасан гэв.
Гэхдээ энэхүү төлөвлөгөөнд өнөөгийн эдийн засгийг нуруундаа үүрч яваа ЖДҮ-г дэмжих,
10-30 хүнийг ажлын байраар хангаж байгаа жижиг бизнес эрхлэгчдээ татвараас хөнгөлөх,
нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах талаар нэг үг үсэг ч байсангүй.
Хөрөнгө оруулагчдад хамгийн халгаатай улс болчихоод байгаа энэ үед хэчнээн дэмжээд ч
гадны хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийг аврахгүй нь тодорхой. Гэтэл бодит
дэмжлэг үзүүлэх ёстой аж ахуйн нэгж, байгууллагууддаа огт анхаарсангүй.
Түүнчлэн “Төрийн албан хаагчид Улаанбаатараас орон нутагт шилжин ажиллах урсгалыг
дэмжинэ”, “Төрийн захиргааны ажилтны суурь цалинг 20 хувиар нэмж, үр дүнгээр нь 100
хувь хүртэл өсгөх боломжийг нээнэ” гэх зэргээр өнөө маргаашаа аргацаасан төлөвлөгөө
танилцууллаа.
Цалингийн доод хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг улсын хувьд төрийн албанд ажиллаж
байгаа хүмүүс л цалинтай холбоотой байдаг гэхэд хилсдэхгүй.
Уг нь хувийн хэвшлийн ажил олгогчид ажилтнуудынхаа цалин урамшууллыг нэммээр
байгаа ч нийгмийн даатгал татвар зэргээс болоод боломжгүй байгаа байнга сануулдаг ч
салбарын яам, сайдад энэ нь огт хүрдэггүй бололтой.

Холбоотой мэдээ