ХНХ сайд Д.Сарангэрэлийг ОГЦРУУЛНА

               
2022-09-27 0

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг улны айл гэр нэрлэсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмний өмнөөс хүлцэл өчье. Д.Сарангэрэл Засгийн газрын гишүүний хувьд Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхий сайд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргалаа гэв.

Мөн хариуцлагагүй, ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан гэдгийг тэрбээр хэллээ.

Ерөнхий сайд МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж УИХ, ЗГ-т сонгогдон ажиллаж буй улс төрчидтэй хариуцлага, ёс зүйн гэрээ хийдэг. Наймдугаар сарын 30-нд шинэ сайд нар албан ёсоор ажилдаа томилогдсон өдөр тус гэрээг үзэглэсэн байдаг. Тус гэрээний дагуу Д.Сарангэрэл сайдын асуудал шийдэгдсэн гэдгийг тэрбээр хэллээ. 

Тэгвэл дараагийн сайд томилогдох хүртэлх хугацаанд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллах юм байна.

Холбоотой мэдээ