Хятадын аюулгүй байдлын ажилтан бүх насаараа хоригдох ял авч Ши Жиньпин улс төрийн бүлэглэлийг үгүй хийлээ

               
2022-09-28 0

Хятадын шүүх аюулгүй байдлын өндөр албан тушаалтныг бүх насаар нь хорих ял оноож Коммунист
намын чухал өөрчлөлтөөс хэдхэн долоо хоногийн өмнө түүний удирдсан “улс төрийн бүлэглэл”-
ийн эсрэг тэмцлийг дуусгалаа.
Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд асан 53 настай Сун Лижүнд Гирин мужийн Чанчунь
хотын шүүхээс тэнсэн суллах боломжгүй хойшлуулсан цаазаар авах ял оноолоо гэж Хятадын төв
телевиз мэдээллээ. Түүнийг 646 сая юань буюу 91 сая ам.долларын авлига авсан, түүнчлэн хувьцаа
эзэмшиж, хууль бусаар буу эзэмшсэн хэрэгт буруутай гэж тайланд дурджээ.
Уг тайланд Сун Лижюний улс төрийн харилцааны талаар дурдаагүй ч намын сахилгын дээд
байгууллага өмнө нь түүнийг “хувийн эрх мэдлийг хөгжүүлж, ашиг сонирхлын бүлэг байгуулсан”
гэж буруутгаж байсан. Тэрээр мөн л 2020 оны эхээр Ковидийн дэгдэлтийн үед үүрэг хариуцлага
алдсан нь тогтоогдсон бөгөөд нууц баримт бичгүүдийг задруулсан хэрэгт буруутгагдаж байжээ.
Тус бүлэгт хамаарагдах өөр хоёр хүнд буюу Хууль зүйн сайд асан Фу Жэнхуа болон Зянсугийн ахлах
албан тушаалтан Ван Лайк нарт пүрэв гарагт мөн адил тэнсэн суллах боломжгүй хойшлуулсан
цаазаар авах ял оноожээ. Лхагва гарагт Шанхай хотын цагдаагийн дарга асан Гон Даоан, Чунцин
хотын цагдаагийн дарга асан Дэн Хуйлин, Шанси хотын цагдаагийн дарга асан Лю Шинюнь нар урт
хугацаагаар шоронд хоригдох ял авсан.
Шүүхийн шийдвэрүүд нь БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин гурав дахь удаагаа засгийн эрхэнд
гарах гэж байгааг одоо болох чухал их хуралын өмнө намын өндөр албан тушаалтнуудыг
огцруулан байр сууриа хадгалаж үлдэх хүсэлтэй байгааг нь нотолж байна. 10-р сарын 16-нд
Бээжинд болох хурлаар ирэх таван жилийн намын удирдах бүрэлдэхүүнийг шийдэх юм.
2012 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш Ши Жиньпин урьд өмнө байгаагүй авлигын эсрэг ажил
өрнүүлж, тэтгэвэрт гарсан аюулгүй байдлын ван Жоу Юнкан зэрэг олон өндөр албан
тушаалтнуудыг зайлуулсан. 2017 онд болсон сүүлчийн их хурлын өмнө Ши Жиньпин Улс төрийн
товчооны гишүүн Сун Жэнцайг яллан хөөсөн юм.
2020 оны 7-р сард Хятад улс авлигатай тэмцэх үйл ажиллагааг орон даяар эхлүүлж. 170,000 гаруй
албан тушаалтан, хууль хүчний ажилчдыг урхинд оруулсан энэхүү шалгалтын үр дүнд хууль
сахиулах байгууллагын цөөн хэдэн нэр бүхий өндөр албан тушаалтнууд шоронд хоригдож байгаа
юм.
Сун Лижюнь авлига авсныхаа дараа бусдыг хууль бусаар тушаал дэвшүүлсэн нь тогтоогдсон гэж
CCTV шүүхээс иш татан мэдэгдэв. Тэрээр мөн эмнэлгийн болон санхүүгийн салбарт шууд бус
байдлаар оролцон нөлөөлсөн гэж тайлбарласан байна.
Bloomberg News
9 сарын 23, 2022 at 13:08 GMT+8

Холбоотой мэдээ