Цахим засаглалын хөгжлөөр Монгол Улс дэлхийд 74-р байранд орлоо

               
2022-09-29 0

НҮБ-аас 2 жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. 2022 оны индекс зарлажээ. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-н гишүүн 193 орноос 2020 онд мөн 92-р байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74-р байранд оржээ. Өөрөөр хэлбэл 18-н байраар урагшилсан байна.

Энэхүү индексийг гаргахдаа улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал гэх мэт маш олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Нэг жил гаруй хугацаанд хөндлөнгийн баг судалж энэхүү судалгааг гаргадаг.

Эх сурвалж: E-Government Survey 2022

Холбоотой мэдээ