Хөшөө дурсгалаас л хэмнэе

               
2022-10-05 0

УИХ-ын дарга Г.Зандаршатар намрын чуулганы нээлтийн үеэр эдийн засаг сэргээх хөтөлбөр танилцуулсан. Энэ үеэрээ хэмнэлтийн горим мөрдөх талаар өгүүлсэн. Тодруулбал, “Төсвийн реформыг эрчимжүүлнэ. Төсвийн байнгын хорооноос санаачлан төсвийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Төсвийг нээлттэй хэлэлцүүлж, ил тод байлгаж, төсвийн шинэчлэлийн шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь намрын чуулганы эхний зорилт мөн. 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа нийгэм, эдийн засгийн байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ хийж, үр ашиггүй зардлуудыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал хөрөнгө оруулалтаа царцаан танаж, халамж бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, өрийн тогтвортой байдлыг
хангахад юун түрүүнд анхаарна” гэв. Үүнээс харахад, ирэх оны төсвийг нэлээд ул суурьтай
авч үзэх магадлал байна. Гэхдээ хамгийн гол нь элдэв суварга, хөшөө дурсгалд тэрбум тэрбумаар нь төсөвлөдөг байдал өнөөг хүртэл бий. Тиймээс энэ удаа хөшөө, баримлаас эхлээд танаж эхэлбэл бодит хэмнэлт болох буй за. Түүнчлэн халамжийн бодлогод ч хяналт тавьж хавтгайрсан халамжаас татгалзаж, үүний оронд ЖДҮ-ээ дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, нийгмийн даатгалын реформ хийх хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд байгааг олон нийт хэлдэг. Иймээс энэ бүх саналыг ч эрх баригчид үйл ажиллагаандаа тусгаад
явбал илүү “амьдралтай”, бодитой хөтөлбөрүүд гарах болов уу.





Сэтгүүлч П.Буян-Эрдэнэ

Холбоотой мэдээ