БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудсыг хуулбарлан хуурамч виз гаргаж буй үйлдлийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

               
2022-10-06 0

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас (www.visa-go.kr/check/)-аар дамжуулан виз олгож байгаа бөгөөд уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэдээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визийн мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус “виз зуучлагч”-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна.

Түүнчлэн визтэй холбоотой хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье хэмээн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ