Товчхон
               

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

               
2022-01-01 0

Дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том хэлэлцээр болох Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр /RCEP/ 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр баримт бичгийг баталсан гишүүдийн харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний нэр төрлүүдийн 90 гаруй хувийнх нь татвар буурна. Мөн гарын үсэг зурсан талуудын хооронд худалдааны оновчтой, хялбаршуулсан дүрэм журмыг мөрдөж, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын салбар илүү өргөн хүрээнд нээлттэй болсноор Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл нь гишүүн орнуудад бодит үр ашгийг авчрах ажээ.

БНХАУ энэхүү хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон нутгийн засаг захиргаа, үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг нээлттэй боломжуудыг сайтар ашиглахад чиглүүлнэ гэж тус улсын Худалдааны яам мэдэгджээ. Мөн Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн механизмыг Зүүн Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны томоохон платформ болгохын төлөө бусад гишүүдтэй идэвхтэй ажиллана гэдгийг илэрхийлсэн байна.

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ 10 гишүүн болон БНХАУ, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд нэгдсэн юм. Эдгээр 15 орон нь дэлхийн хүн ам, дотоодын нийт бүтээгдэхүүн, худалдааны 30 хувийг хамран бүрдүүлдэг билээ. 

Холбоотой мэдээ