Европын холбоо бүх цахилгаан төхөөрөмжийг Type-C USB оролттой болгоно

               
2022-10-13 0

Өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар Европын холбоо бүх төрлийн төхөөрөмжүүдийн цэнэглэгчийг нэг төрлийн буюу Type-С USB оролттой болгох дүрмийг баталлаа. 2024 оны сүүл гэхэд дээрх төхөөрөмжүүдийг жигдлэх бөгөөд 2026 онд зөөврийн компьютерт мөн адил шинэ стандарт мөрдөгдөж эхлэх аж.

Үйлдвэрлэгчээс үл хамааран 100 ватт хүртэл цахилгаан дамжуулах чадвартай бүх шинэ гар утас, таблет, камер, чихэвч, видео тоглоомын консол, зөөврийн цахилгаан хэрэгслүүд гэх мэт 15 нэр төрлийн бүтээгдэхүүн тус дүрмийг мөрдөх аж. Ингэснээр “Apple” компани ухаалаг гар утас, таблет зэрэг бүтээгдэхүүнүүддээ “USB-C” оролт ашиглах шаардлагатай болохоор байна.

Хаягдсан болон ашиглагдаагүй цэнэглэгч нь жилд ойролцоогоор 11,000 тонн хог хаягдал болдог гэсэн тооцоо бий бөгөөд энэхүү журам хэрэгжиж эхэлснээр жил бүр 267 сая ам.доллар хэмнэнэ гэж Европын комисс мэдээлсэн байна.

Эх сурвалж: europarl.europa.eu

Холбоотой мэдээ