“Tesla” компани дадлагын хөтөлбөр зарлалаа

               
2022-10-13 0

Амьдралд бодит байх боломжтой зүйлсийг тултал нь зохион бүтээдэг, үндэстэн дамнасан, дэлхийд алдартай Тесла компани “дадлагажигч” авч байна. 3-аас 12 сарын урттай үргэлжлэх хөтөлбөрийн оролцогчдын сонгон шалгаруулахдаа оюутнуудын улс, үндэс угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, гэр бүлийн харгалзахгүйгээр сонгон шалгаруулж авдаг бөгөөд Тесла компанийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийг олгодог байна.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр, магистрын зэргээр суралцаж буй статустай байх
  • Суралцдаггүй бол бүтэн цагаар ажиллах нөхцөлтэй дадлагажина.

Давуу тал:

  • Үндсэн ажилтан болох боломжтой
  • Сар бүр тогтсон тэтгэмж, урамшуулал олгоно
  • Суурьших байрыг хангаж өгнө
  • Дадлагын ажилтай холбоотой аяллаар томилогдвол тээврийн бүх зардлыг хангана
  • Дадлагын цалин цаг дунджаар 17 доллар. Энэ нь улсын дундаж цалингаас 25 хувиар өндөр юм.

Албан ёсны холбоос: Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Тэтгэлэг апп

Холбоотой мэдээ