Дэлхийн Хараа хамгаалах өдрийн мэнд хүргэе! – Орбис Интернэйшнл ТББ-ын мэндчилгээ

               
2022-10-14 0

Жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагийг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Орбис Интернэйшнл байгууллагын Монгол дахь салбараас энэхүү өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэрэл нүдний эмнэлэгтэй хамтран Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 108 оюутан сурагчид, 5 багш, ХБХХЕГ-ын 18 албан хаагчдад урьдчилан сэргийлэх нүдний үзлэг хийлээ.

Дэлхийн хараа хамгаалах өдөр нь нүдний эрүүл мэндэд олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг мэдээлэл түгээх зорилготой.

#НүдээХайрлая


ПРОЖЕКТ ОРБИС ИНТЕРНЭЙШНЛ ТББ-ЫН САЛБАР

Орбис Интернэйшнл байгууллага нь АНУ-д төвтэй ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд хараа хамгаалах, сохролоос урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага нь эмнэлзүйн болон нийтийн хараа хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн цуврал сургалтууд хийх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийг нүдний тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр ажилладаг.

Манай байгууллага нь 1989 оноос эхлэн Эрүүл мэндийн яам, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, улсын болон хувийн лавлагаа шатны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. 2021 оны 04 сард Монгол Улсад өөрийн салбараа нээснээс хойш нүд судлалын салбарт нийт 5 төслийг Улаанбаатар хот болон аймгуудад хэрэгжүүлэв.

Холбоотой мэдээ