Рио Тинто групп Оюу Толгой төсөлд эзлэх хувиа нэмэх үү ?

               
2022-10-18 0

? Австралийн уул уурхайн Rio Tinto групп Монголын ОТ төсөлд эзлэх хувиа 66% хүртэл нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл Канадын Turquoise Hill компанид үлдсэн хувийг 4.85 тэрбум?-оор худалдаж авахаар саналаа хүргүүлжээ.

Ингэснээр төслийн засаглалыг хялбаршуулж, сайнаар нөлөөлнө хэмээн Rio Tinto гүйцэтгэх захирал Жэйкоб Стаусхолм хэлжээ.

Rio Tinto зэс хариуцсан захирал Б.Болд хэлэхдээ энэ алхам нь далд уурхайн бүтээн байгуулалт эрсдэлтэй байдалд орсон үед Канадын компанийн хувьцаа эзэмшигчдэд тун ашигтай бэлэн мөнгөний тохироо болох болно гэв.

Энэ хэлэлцээр энэ оны сүүлийн улиралд баталгаажих бололтой.

? Монголын төр 34% эзэмшдэг Оюу Толгой төсөл бол манай улсын эдийн засгийн “Алтан аргамжаа” нь билээ.

Дуншиж дуншиж 2019 онд эхэлсэн ОТ далд уурхайн бүтээн байгуулалтын өртөг 5.3 тэрбум $ байснаа одоо 6.9 тэрбум $ болж өсөөд буй нь том асуудал үүсгэж байгаа. Бид хэзээ шууд өгөөжөө хүртэх вэ гэдэг асуулт тойроод Монголын улстөрд маш их маргаан өрнөдөг.

? Ямартаа ч энэ наймаа явагдсаны дараа бид хувьцаа эзэмшигчийн хувиар ганцхан Rio Tinto-той шууд нүүр тулсан харилцаа үүсэх нь ээ. Энэ бол нэг талаасаа харвал давуу тал мөн.

? Монголын төрийг төлөөлж буй хэлэлцээр хийж буй мэргэжлийн хүмүүсийн мэргэн ухаанд найдья. Поп улстөрчид тэдэнд бүү садаа, тээг болоосой.

Стратеги судлаач

Б.Анхбаяр

2022-09-04

Холбоотой мэдээ