
Түүний хоолойг сонсоход амьсгал авах шиг, тайвшрал, бас сэтгэлд хоргодох хөнгөхөн бодлуудаа гарган сонсох боломжыг олгодог билээ. Тэрбээр Оддын эрэлд болон UBS телевизийн Universe Best Songs дууны тэмцээнүүдэд амжилттай оролцож байснаар нь дийлэнх нь хүмүүс таньдаг. Мөн зургаан жил Улсын филармонд дуучнаар ажилладаг байсан бөгөөд мөн Никитон хамтлагт дуучнаар байдаг.
“Өөрийн зохиосон дуугаа дуулахад сайхан байдаг. Яагаад гэвэл дотоод сэтгэлээ мэдэж байгаа учраас хүмүүст ярьж өгч байгаа юм шиг дуулах боломж олддог.” хэмээн Gogo.mn сайтад өгсөн ярицлагадаа дурьджээ.
Гаднаасаа энгийн харагддаг ч өөрийн гэсэн өнгө төрхтэй, гайхалтай дотоод ертөнцтэй дуучин бүсгүйн уран бүтээлүүдийг таалан сонсоорой.
- 1. Second
2. Sahaltai
3. Би
4. Совин билгийн дуу
5. Утасны дугаар
Өөрийн нэр дээрх цөөхөн уран бүтээлтэй хэдий ч сонсголонтой сайхан санагдсан байх гэж найдаж байна. Мөн удахгүй болох Poetry and Unplugged концертод дуучин Солонго маань уригдсан байна. Уншигч та тасалбараа энд дарж захиалах боломжтой юм.



0 cэтгэгдэлтэй