НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт олгоно

               
2022-10-24 0

Нэмэгдсэн өртгийн албан татварын III улирлын буцаалтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай. Олон нийтийн дунд буцаалт орохгүй удаж байгаа талаарх яриа өрнөж байгаа тул Татварын Ерөнхий газраас мэдээлэл өгч байна. Энэ удаад буцаалт орохгүй удааширч байгаа шалтгаан нь өнгөрсөн 2 өдөр /10 сарын 24, 25/ иргэдийн нэр дээр үүссэн зарим төрлийн татвараа буцаалтын мөнгөөсөө тушаах боломжтой бөгөөд түүнийг хэрхэх тухай санал асуулга авсантай холбоотой юм байна. Энэ судалгааны дүнг нэгтгэж, татвараа төлөхгүй буцаалтаа авна гэсэн хүсэлтэй иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх аж.

Иргэд НӨАТ-ын буцаалтаараа татвараа төлж болох бөгөөд Татварын ерөнхий газраас аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд иргэдийн дунд  татвараа төлөх эсэх талаар санал асуулга явуулж, асуулгын дүнг нэгтгэн дүгнэсний дараа буцаалт авах иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх юм байна. НӨАТ-ын:

НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тухайлбал,

– Автотээврийн хэрэгслийн албан татвар

– Галт зэвсгийн албан татвар

– Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

– Газрын төлбөр /газар эзэмшигч/

– Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/

– 2022 оны IV улирлаас эхлэн Авто зам, замын байгууламж ашигласны татварыг төлөх боломжийг бүрдүүлжээ. 

Холбоотой мэдээ