Товчхон
               

Сэрэмжлүүлэг: 5 жилийн хугацаанд 709 иргэн автомашинд мөргүүлэн нас баржээ

               
2022-01-20 0

Сүүлийн таван жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9,134 хүн гэмтжээ.

2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2,475 хүний 1,095 буюу 44.2% явган зорчигчоос нийслэлд, 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байгааг ТЦА-наас мэдээллээ.

Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.
Нас барсан хүний 55.8% нийслэлд, 44.2% орон нутагт, гэмтсэн хүний 86.9% нийслэлд, 13.1% орон нутагт бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас явган зорчигчийн зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” нөлөөллийн арга хэмжээг “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар эхлүүлээд буй.

“Хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн дийлэнх буюу 80-90 орчим хувь нь дандаа хар бараан өнгийн хувцастай явдаг бөгөөд гарц гарамтай хэсгээр ч зам хөндлөн гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гарч байна.

Бараан өнгийн хувцастай иргэд зам хөндлөн гарахдаа өөрийгөө харагдаж байгаа гэж боддог ч автомашинуудын гэрлийн гялбаанд бараан өнгийн хувцастай хүн холоос харагддаггүй. Тиймээс иргэдийг зам хөндлөн гарахдаа гар утасныхаа “flashlight” гэрлийг асааж зам хөндлөн гарахыг уриалж байна” хэмээн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир ярьсан юм.

Холбоотой мэдээ