
Одоогоос хоёр жилийн өмнө шинэ оны баярыг угтаж “Хүүхдийн төлөө фонд”-д хөрөнгө цуглуулах санаачилга гарч, “Монгол соёл-Монгол хүүхэд” онлайн хандивын тоглолтоор монголчуудаас хандив цугларсан билээ. Үүнд, 2’025’346’000 /хоёр тэрбум хорин таван сая гурван зуун дөчин зургаан мянган/ төгрөгийн хөрөнгө бүрджээ. Хожим уг фондын хөрөнгө зарцуулалт зохион байгуулалт нь хүүхдийн хөгжил, нийгмийн асуудлыг хариуцдаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Тэгвэл ХНХЯ-наас уг фондын хөрөнгөөр дэмжих шаардлагатай гэж үзсэн, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслүүдэд санал авч эхэлжээ. Хэрвээ таны санаанд орж буй бүтээн байгуулалт, төсөл бий бол түүнийгээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хаяглан хүргэх, 51-212629, 51-262737 дугаар утсаар холбоо барьж мэдээлэл солилцож болох юм байна.


Хандив цуглуулах үйл ажиллагааны тухайд эргэн сануулахад:
Хүүхдийн төлөө хандивын тоглолтод дотоод болон гадаадын 28 уран бүтээл, Монгол улсын нийт 150 гаруй дуучин, бүжигчин, хөгжимчин, хөгжмийн студи ажиллаж, МҮОНРТ болон 14 телевизээр шууд дамжуулан хүргэсэн. Хандивын үйл ажиллагаанд нийт 43 мянган хувь хүн, аж ахуйн нэгж оролцсон. Одоогоор хүүхдийн төлөө фондод олон нийтийн хандиваар цугласан нь:
Худалдаа Хөгжлийн банк – 106 сая 101361 төгрөг
Голомт банк – 371 сая 83354 төгрөг
Хаан банк – 1 тэрбум 531 сая 634757 төгрөг
Хас банк – 16 сая 495541 төгрөг
Капитрон банк – 20 мянган төгрөг тус тус байна. Ямар нэгэн зарлагын гүйлгээ одоогоор огт хийгдээгүй.
Мөн хүүхдийн санд хандивын нэг уран зураг байна.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргаанаас Чингэлтэй дүүргийн 5-р хороонд 1.1 га газар олгосон. Тус газарт хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр цогцолбор байгуулах ажил явагдана.
Амласан хандивын хувьд:
-1900-1950 дугаарт 129 орчим байгууллага, хувь хүн амлалт өгсөн,
-11 төр захиргааны байгууллага нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдсэн,
-Барилгын материал болон барилгын үйлчилгээний 22 байгууллага, хувь хүн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн,
-Гадна тохижилт, мод суулгаж, үйлчилгээ үзүүлэхээр таван байгууллага хувь хүн оролцоогоо амласан,
-Ном бичгийн хэрэгсэл хэвлэлийн эрх хүүхдийн тоглоом өгөхөөр 11 байгуулага хандив өгөхөөр амласан байна.

0 cэтгэгдэлтэй