УЛСЫН ДАМПУУРАЛ (Дефолт) ба МОНГОЛ УЛС

               
2022-11-04 0

Дампуурлаа зарласан Шри-Ланка улсын араас Лаос орох тун дөхүү яваа юм байна. Бензин шатахуун хомсдож байдал улам бүүр дордсоор байгаа аж. Нийт өрийнх нь талаас илүү хувь нь хөрш Хятадад ноогдох бөгөөд “Бүс ба Зам” хөтөлбөрийн хүрээнд хурдны зам, мөн цахилгаан станц зээлээрээ бариулжээ. Нийт GDP-д эзлэх өрийн жин нь 88%. Хятадуудын энэ “Belt and Road” гэдэг хөтөлбөр чинь хөрш улсуудаа замаар дамжуулан өрөнд оруулж боомилох бодлого юм биш үү дээ?

Монголын нийт өр 33.2 тэрбум $ байгаагаас 25% буюу 8.5 тэрбум $ нь Засгийн газрын өр. Нийт GDP маань 13 тэрбум $ гэвэл өрийн жин 65% болж байна даа!!! Валютын ханш суга өссөн энэ цаг доор уул уурхайн экспортоо л нэмэгдүүлэх ойрын гарц байх шив дээ. Аюулын харанга тун ойрхон харагдана, гайгүй л даваад гараасай!

Эх сурвалж:

Стратеги судлаач

Б.Анхбаяр

Холбоотой мэдээ