NCAA-д тоглосон Монголын анхны тоглогч Ш.Энхийн-Од гялалзаж байна

               
2022-11-08 0

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу “NCAA Basketball”-д тоглож буй Монголын анхны тамирчин Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) 2022-2023 оны улирлын нээлтийн тоглолтод Dayton Flyers багийн өмнөөс гараанд гаран тоглож байна.

Тэгвэл өнөөдөр Lindenwood Lions багийн эсрэг хийсэн тоглолтод Mike талбайд 29 минут тоглож 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 14 оноо авчээ. Энэ нь багийнхаа хамгийн өндөр үзүүлэлт юм.

Dayton Flyers баг 73-46 онооны харьцаагаар анхны хожлоо авлаа.

Эх сурвалж: Dayton Flyers

Холбоотой мэдээ