Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт болно

               
2022-01-20 0

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-нд болох үйл явдал болон цаг агаар, зурхайн мэдээллүүдийг хүргэж байна.

Үйл явдал:

  • Төв цэнгэлдэх хүрээлэнд дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
  • 9.30 цагт “Новотел” зочид буудалд БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хүүхдэд зориулсан цахим хичээлийн контент бүтээх сургалтын нээлт болно. Утас: 89118508
  • 10.00 цагт Корпорэйт конвейншн центрт “Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт” болно. Утас: 94001171
  • 11.00 цагт “Шонхор” цамхагт АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.
  • 11.00, 11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.
  • 12.00 цагт Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас. 89113109
  • 13.00 цагт Хангарди ордонд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “ Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон Богд банк хамтран Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох талаар мэдээлнэ. Утас: 99037310

Цаг агаар:

Улаанбаатар хот орчмоор үүлших боловч цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байх юм.

Зурхай:

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Холбоотой мэдээ