Хиймэл оюун ухаан

               
2022-11-14 1

Дэлхийн тэргүүлэх гүрнүүдээс гадна жижиг улс орнууд хүртэл AI судалгаа шинжилгээг онцгой чухалчилж идэвхжүүлсээр байна. АНУ болон Хятад улсууд энэ чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд бага багаар нэвтэрч бодит хэрэглээнд орсоор байна.

Зарим мэс заслыг AI бүхий роботоор гүйцэтгүүлснээр хамгийн өндөр ур чадвартай мэс засалчаас илүү нарийвчлалтай, найдвартай ажиллагаа болжээ.

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх талбарт AI ашиглан ахиц дэвшлүүд гарсаар л байна.

Та бидний энэ ашиглаж байгаа Фейсбүүк AI чиглүүлэгтэй болсныг анзаарч байгаа юу? Эрэгтэй робот Bob, эмэгтэй робот Alice нар та бид нарт юу үзүүлэх, хэнтэй харилцахыг тодорхойлж байгаа.

Сүүлийн үед “хэзээ ч роботоор орлуулагдашгүй” гэгддэг креатив салбарт хүртэл AI уран бүтээлүүд төрөн гарсаар байна. Уран зураг, хөгжмийн салбаруудад чамгүй их амжилттай яваа.

XXI-р зууны дэлхийн хөгжлийг хиймэл оюун ухаангүйгээр төсөөлөшгүй. Бид үндэсний мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэх, судалгаа шинжилгээнд ХО хийхгүй бол дэлхийгээс хол хоцорно гэсэн үг.

Стратеги судлаач

Б. Анхбаяр

2022-11-14

Холбоотой мэдээ