Баг тамирчиддаа баяр хүргэе!

               
2022-11-15 0

Манай шигшээ баг энэ тэмцээнд үнэхээр сайн тоглосоон, баг тамирчиддаа баяр хүргэе! Сүүлдээ жаахан тактикийн алдаа гаргаад Тайландад 109:105 буюу тун ойрхон хожигдчихлоо хайран Сэргэлэн, Дөлгөөн хоёр маань бэртээгүй, Энхийн-Од маань бүрэлдэхүүнд байсан бол асуудалгүй нухна даа. Үнэндээ бол 2 Америк легионерийн хүчинд л Тайланд хожлоо шд үхсс. Тэр Lish гэж нөхөр бараг л “Iverson” юм уу хаашаа юм?

Сагсан бөмбөг сонирхогчид сайн мэднэ дээ. Өнөөдөр 3 шидэлтийн % Тайландуудыг үнэхээр аз түшсэн шүү. Довтолгооны эрч, талбай дахь 5 хүний жигд оролцоо, идэвхи, хурдаар манайх хавьгүй илүү байлаа. Бөмбөг огт царцахгүй шилжиж байна, торгуулийн шидэлт өндөр %-тай бна.

Өнөөдрийн тоглолтын байрлал бүрээр довтолгоо, хамгаалалтаар дундчилсан оноо өгвөл: PG-4, SG-3, SF-5, PF-5, C-3 байлаа миний бодлоор. SG, C байрлалууд дээр нэлээд сул тоглосон. SG байрлал дээр Дөлгөөн маань байсан бол, тоглолтын төгсгөлд жаахан системтэй тоглосон бол, айлыг эрт алдааны асуудалд оруулсныгаа зальжин ашигласан бол гэж бодогдов.

За яахав, 4 тоглолтоос 3 хожил бол чамлахаар чанга атга гэмээр үзүүлэлт, Малайз бас Вьетнамын дээр гарлаа шүү дээ. Дараагийн шатны тэмцээнийг тэсэн ядан хүлээе.

Стратеги судлаач

Б. Анхбаяр

2022-11-15

Холбоотой мэдээ